CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Александр Лукашенкотой уулзав

04-26-2019 10:21

 25-нд Бээжинд АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав.


Ши Жиньпин: Хятад Беларусь бол салшгүй сайн андууд юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Беларусь хоёр орны итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа дээд хэмжээгээр хөгжиж, “Нэг бү нэг зам”-ыг хамтдаа байгуулах талаар баялаг үр дүнтэй ажиллаж, Хятад Беларусийн аж үйлдвэрийн парк нь Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахын үлгэр жишээ төслийн нэг болж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд хөгжлөө. Хоёр талаараа Нэг бүс нэг замын санаачилгыг Беларусийн хөгжлийн стратегитай холбож, аж үйлдвэрийн паркийн байгуулалт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсрол, орон нутгуудын хамтын ажиллагаа бүгд улам найдвартай хөгжиж, амжилт дүүрэн байна гэжээ.

Александр Лукашенко БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд цогтой халуун баяр хүргэлээ. Тэрээр: Беларусь бол Хятадыг гүнээ итгэдэг, хэзээ үүрд Хятадын итгэлтэй найз байх болно. Беларусь улс Хятадын талтай хамтдаа бие биеэ харилцан дэмжихэд бэлэн байна. Беларусь бол Нэг бүс нэг замын хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй дэмжигч, оролцогч бөгөөд Хятад Беларусийн аж үйлдвэрийн паркийн үлгэр жишээ үйлдлийг бадруулан, Европ Азийн бүсийн орнуудын хамтдаа Нэг бүс нэг замыг бүтээн байгуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ