CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд

04-25-2019 10:59

Бээжин хотноо эхэлж буй “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад Монгол, Австри, Азербайжан, Беларусь, Бруней, Камбож, Чили, Кипр, Чех, Жибути, Египет, Этиоп, Грек, Унгар, Индонез, Итали, Казахстан, Кени, Киргиз, Лаос, Малайз, Мозамбик, Мьянмар, Балба Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Португали, Орос, Серби, Сингапур, Швейцар, Тажикстан, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан, Вьетнам зэрэг 40-өөд улс орны төр засгийн тэргүүн нар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал, Франц, Герман, Их Британи, Испани, Япон, БНСУ, Европын холбооны өндөр зиндааны төлөөлөгч оролцох нь тодорхой болоод байна. Одоогийн байдлаар 150 гаруй орон болон олон улсын 90 гаруй байгууллагын 5000 гаруй гадаадын зочид төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд цар хэмжээгээрээ нэгдүгээр уулзалтаас давжээ.
“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт бол “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамгийн өндөр зиндааны олон улсын хамтын ажиллагааны хурал юм. Энэ удаагийн хурал нь Хятад улсын энэ оны хамгийн чухал дипломат үйл ажиллагааны нэг бөгөөд бэлэг тэмдгийн шинжтэй олон улсын чухал арга хэмжээ юм. 19-ний хэвлэлийн бага хурал дээр Ван И хэлэхдээ, чиглэл тодорхой, суурь бат, тусгал сайн, ажил хэрэгч хурал гэж энэ удаагийн уулзалтыг тодорхойлж болно гэжээ. Мөн Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон тусгай сэдвээр илтгэл тавих бөгөөд удирдагчдын дугуй ширээний хурлыг даргалах ба уулзалтын дараа гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан чуулга уулзалтын ололт амжилтыг танилцуулнэ гэжээ. Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюаний хамт олон орны удирдагчид, зочид төлөөлөгчид зориулан хүлээн авалт хийх юм байна.
Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн форумд 12 салбар форум болон бизнес эрхлэгчдийн хурал багтаж байна. 26-нд, форумын нээлтийн ёслол болон дээд зэрэглэлийн хурал зохиогдоно. 27-нд, удирдагчдын дугуй ширээний уулзалт болно.

Энэ удаагийн дээд уулзалт “Нэг бүс нэг зам” -ын чансаатай хөгжлийг ахиулахаар гол зорилго болгоно гэдгийг Ван И танилцуулсан. Тэрбээр, энэ удаагийн форум нь "Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж, сайн сайхан ирээдүйг нээх" гэсэн уриан дор болж, талууд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулан, өсөлтийн шинэ хөдөлгөх хүчийг хайж, бодлогуудыг хооронд нь холбон, илүү нягт түншийн харилцааг бий болгон, ногоон тогтвортой хөгжлийг дэмжин, НҮБ-ын 2030 оны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг сэдвийн хүрээнд ярилцах болно гэжээ. Мөн, "Эдгээр хэлэлцүүлгийн холбоос нь Нэг бүс нэг замын чанартай хөгжлийг биелүүлэх явдал юм. Энэ бол Ши Жиньпин даргын дэлхийн нийтэд хандан дурдсан чухал үзэл баримтлал бөгөөд Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж буй орнуудын хамтын хүсэл мөрөөдлийг тусгаж, талуудын хамтдаа хүчин зүтгэх зорилтыг бий болгосон юм. Бид үүгээр чиглэл баримжаа болгон, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг илүү гүнзгий, үр дүнтэй хийж, тогтвортой хөгжүүлэн шинэ ахиц гаргах ёстой" гэжээ.
Нэг бүс нэг зам төсөл эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болж хөгжжээ. Тоо баримтаас үзвэл Хятад улс болон Нэг бүс нэг зам дагуух улс орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам.доллар, нийт хөрөнгө оруулалт 60 тэрбум ам. долларт хүрчээ. Хятад улс Нэг бүс нэг зам дагуух орнуудтай хилийн чанад дахь хамтын ажиллагааны 82 парк байгуулж, 300 мянган ажлын байрыг бий болгожээ.

Энэ удаагийн чуулга уулзалт ямар бодит үр дүнтэй болох талаар Ван И хэлэхдээ: Дугуй ширээний чуулга уулзалтын үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж, улс орнуудын төрийн тэргүүн нарын Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах тухай улс төрийн үзэл баримтлалыг танилцуулах болно. Энэ нь уг чуулга уулзалтын хамгийн чухал амжилт болох юм. Үүнээс гадна энэ удаагийн чуулга уулзалтаар аж ахуйн нэгжүүдийн анхны уулзалтыг зохион байгуулж, холбогдох орны аж ахуй нэгжүүд болон худалдааны нийгэмлэгийн 800 гаруй төлөөлөгчийг урьж оролцуулна. Хурлын үеэр улс орнуудын үйлдвэр худалдааны салбарын хүмүүс бодитой төсөлд гарын үсэг зурах болно гэжээ.
Ван И: 126 улс орон болон олон улсын 29 байгууллага Хятадын талтай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны гэрээ хийж, бүгд бодитой үйл ажиллагаагаараа Нэг бүс нэг замыг итгэн дэмжиж байна. Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтаар улс орнууд түншийн харилцаагаа эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, “Нэг бүс нэг зам” бол боломж гэж үзэж байгаа хүмүүс ирэх тусмаа олширч, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх нь гол урсгал болж байна. “Өрийн зангуу” зэрэг нэрийг “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанд дохихыг хамтран ажиллагч улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй юм. Өөрөө чадахгүй байж бусдын хийхийг үзэн ядах нь эцсийн эцэст өөр бусдыг бүгдийг хохирооно. “Нэг бүс нэг зам” бол нээлттэй индэр болохоор аль ч улс орон чөлөөтэй оролцож, хэн нь оролцож болно болохгүй гэдгийг тогтоох эрх аль ч улс оронд байхгүй. Талууд бүтээлч санал санаачилга дэвшүүлэн, “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмыг баримталж ажиллахыг Хятад улс сайшаана гэжээ.
"Нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны анхны чуулга уулзалт 18-20-ны өдрүүдэд Жэжянь мужийн Үхэньд болов. Уулзалтын үеэр "Нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор байгуулж, талууд мөн "Үжэний мэдэгдэл", "Үжэний ажиллагааны хөтөлбөр (2019-2021)"-ийг гаргав. Чуулга уулзалт "Нэг бүс нэг замыг хамтаар байгуулъя: Татвар хураамжийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны орчныг сайжруулъя" уриан дор болж, 34 улс орон бүс нутгийн татварын байгууллага "нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмын санамж бичигт гарын үсэг зурав. Эх сурвалжид тэмдэглэснээр, уг механизм нь албаны талын хамтын ажиллагааны ашгийн бус механизм бөгөөд "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд орнуудын татвар хураамжийн салбарын зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал механизм юм. Механизмыг бодит үр ашигт хүргэхийн тулд Хятадын татвар хураамжийн ерөнхий газрын дарга Ван Жюнь: "Нэг бүс нэг зам"-ын холбогдох улс орон бүс нутаг механизмыг идэвхтэй ашиглан, ижил талаа нэгтгэж, зөрөөтэй талаа хадгалан, татвар хураамжийн зохицуулалтыг эрчимжүүлэх ёстой гэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ