CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Этиопын ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан байна

04-25-2019 09:39

 24-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Этиопын ерөнхий сайд Аби Ахмедыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин: Этиоп бол Хятадын Африк дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад, Этиоп цөм хөгжиж буй том орон, бүгд өөрийн хүчиндээ түшиглэн, тус орныхоо нөхцөлд нийцсэн хөгжлийн замаар замнаж байна. Тогтвортой байдлаа хамгаалж, эдийн засгаа хөгжүүлэн, ардын амьжиргаагаа сайжруулж буй Этиопын талын хүчин чармайлтыг Хятадын тал дэмжинэ. Этиопын талтай дээд давхаргын харилцааны байдлаа хэвээр хадгалж, тус тусын гол ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлаар үргэлжлэн ойлголцон дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Харилцан ашигтай хоёр талт хамтын ажиллагаагаа ахиулж, Этиопын тал аж үйлдвэржилтийн түвшин, экспортоор гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх чадлаа дээшлүүлэхэд тусална. Цаг уурын өөрчлөлт, Африкийн булангийнбайдал зэрэг олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явц дахь уялдаа холбоогоо нягтруулна. Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хурлын үр дүнг хэрэгжүүлэхээр боломж болгож, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцааг гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд улам их аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Аби Ахмед: Хятадад ирсэн маань хоёр дахь нутагтаа байгаа юм шиг санагдаж байна. Хятад бол Этиопын хамгийн түшигтэй найз, хамгаас илүү эрхэмлэх ёстой түнш юм. БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойнд Этиопын ард түмэн баяр хүргэж байна. Мөн Хятадаас хангасан ховор нандин тус дэмийг хэзээд мартахгүй. Ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны найрсаг харилцааг тасралтгүй ахиулан, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахад идэвхтэй оролцоно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр