CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал үргэлжилж байна

04-25-2019 18:13

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-28-ны өдрvvдэд тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж баримт бичигт гарын үсэг зурлаа. Өчигдөр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсан юм.
Түүнчлэн айлчлалын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мазаалай хамгаалах төслийн үйл ажиллагаа, Монгол, Хятадын Жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтод оролцож, Хэбэй мужийн Цаофэйдянь боомттой танилцжээ. Тэрбээр маргааш Бээжин хотод эхлэх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ