CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамтын ажиллагааны зарим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав

04-25-2019 18:11

  

БНХАУ-н дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар хамтын ажиллагааны зарим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Тодруулбал, МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар “БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө”, “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “Хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, "Хятад Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг", "Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр,  менежментийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ГЕГ хоорондын тохиролцоо", "Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗТХЯ, БНХАУ-ын ЗТЯ хоорондын протокол", "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал" зэрэг найман баримт бичигт холбогдох албаны хүмүүс тус тус гарын үсэг зурав.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ