CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОХУ, БНАСАУ-ын удирдагчид анх удаа уулзав

04-25-2019 13:52

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Владивосток хотын боомтоос холгүй орших Русский арал дээр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа нүүр тулан уулзлаа. Орон нутгийн цагаар өнөөдөр 14.10 цагийн үед уулзсан хоёр удирдагч Владивосток хотын Алс Дорнодын Холбооны их сургуулийн байранд яриа хэлэлцээ хийх аж.
В.Путин Ким Жон Унтай уулзсан гадаадын зургаа дахь төрийн тэргүүн болж байна. БНАСАУ-ын залуу удирдагч 2011 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш БНХАУ, БНСУ, АНУ, Сингапур болон Вьетнамын төрийн тэргүүн нартай уулзаад буй юм. Ажиглагчид хоёр орны удирдагчийг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар голлон санал солилцоно хэмээн таамаглаж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ