CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цэцгийн хэрэглээ өсөж байна

04-25-2019 15:57

Технологи хөгжиж, үүнийг даган өргөжсөөр буй олон бизнесийн нэг нь цэцэг хүргэлтийн үйлчилгээ билээ. БНХАУ-д сүүлийн жилүүдэд цэцгийн хэрэглээ эрс нэмэгдэж, энэ зах зээлийн эргэлт  2020 он гэхэд 100 тэрбум юань буюу 14.8 тэрбум ам.доллараар хэмжигдэх төлөвтэйг “Синьхуа” агентлаг онцолж байна.
Цэцэг, цэцгийн баглаан захиалга, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг цахим сүлжээгээр 2017 оны байдлаар, 23.5 тэрбум юанийн үйлчилгээ авсан үзүүлэлт байна. Таримал цэцгийн бизнес Хятадын өмнөд хэсэгт, тэр дундаа Юньнань, Гуандун болон  Шаньдун мужид эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд шуурхай хүргэлтийн үйлчилгээгээр бусад муж, хот руу хүргэдэг. Тус улсын хэмжээнд цэцэг тарьдаг талбайн хэмжээ 2017 оны байдлаар 1.4 сая га-д хүрсэн нь 1984 оны үетэй харьцуулахад 100 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Үүний зэрэгцээ Хятад улсын цэцгийн компаниуд дэлхийн 40 гаруй улс, бүс рүү жилдээ 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр