CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Кристин Лагардыг хүлээн авч уулзав

04-25-2019 09:51

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 24-нд Ардын их хурлын ордонд ОУВС-гийнерөнхий захирал Кристин Лагардыг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин: Ерөнхий захирал Кристин Лагард ОУВС болон Хятад улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааг дэмжиж ажилладгийг Хятадын тал сайшааж байна. Хятад улс ОУВС-тай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Өдгөө олон улс орон Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцож байгаа нь энэ төсөл улс орнуудын хөгжлийн эрэлт шаардлагад нийцэж, хүний сэтгэлд хүрч буйг харуулж байна. ОУВС зэрэг олон улсын байгууллага Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад улам идэвхтэй оролцохыг бид сайшаан дэмжиж, энэхүү хамтын ажиллагаагаар Нэг бүс нэг зам дагуу улс орнуудыг олон нийтийн улам сайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж ажиллахад бэлэн байна. ОУВС хөгжлийн асар их нөөцтэйг Хятад улс дэмжсээр ирсэн. Тус байгууллагын тогтолцооны өөрчлөлт нь цаг үеийн урсгалд нийцэж, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудын дуу хоолойг төлөөлөхийг хүсэж байна гэжээ.

Кристин Лагард: Нэг бүс нэг зам санаачилга бол олон улсын үйл хэрэгт Хятад улс удирдах үүрэг гүйцэтгэж байгаагийн чухал тусгал, Хятад улс олон талт үзлийг дэмжиж ажиллах талаар удирдах үүрэг гүйцэтгэж буйг миний бие өндрөөр үнэлж байна. Даян дэлхий Хятад улстай салшгүй холбоотой. Дэлхийн эдийн засгийн өсөлт Хятад улсын тогтвортой хөгжилд түшиглэж байна. Хятад улсын эдийн засгийн бодлого бол эрүүл тогтвортой, үр ашигтай бодлого юм. ОУВС Хятад улстай тогтоосон хамтын ажиллагааны түншийн харилцаагаа ихэд чухалчилж, урт хугацааны турш дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахад үргэлжлэн дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ