CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Мозамбикийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

04-25-2019 09:43

 Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын ордонд Мозамбикийн ерөнхийлөгч Филипе Нюсиг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: Ноён ерөнхийлөгч таныг "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад ирж оролцож буйд баяртай байна. Уулзалтаар улс орнуудын удирдагч хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хуваалцах зарчмаар хөгжлийн бодлогыг холбох, дэд бүтцээр холбогдох, тасралтгүй хөгжил гэсэн олон нийтийн анхаарал хандуулж буй сэдвийн хүрээнд ярилцаж, дэлхийн эдийн засгийн өсөлт, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулна. Мозамбик бол эртний тэнгисийн торгоны замын чухал өртөө, ойрын жилүүдэд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна. Хоёр тал Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу нийтлэг ойлголтод хүрч, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Мозамбикийн найз нөхдийн уламжлалт найрамдлыг тасралтгүй уламжлан хөгжүүлж байна гэжээ.

Филипе Нюёи: Хятадын тал Мозамбикт халуун бүсийн циклоны гамшигт өртөхөд тусламж үзүүлсэнд баяртай байна. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй өсөлтөд ашигтай бөгөөд Мозамбик, Африкийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж буйн зэрэгцээ Хятадын талтай стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улс орноо засах талаар туршлага солилцох хүсэлтэй байна. Мозамбикийн тал "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр