CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Японы ерөнхий сайдын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

04-25-2019 09:57

 Синьхуа агентлагийн мэдээ, 24-нд, АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайдын тусгай төлөөлөгч, Либерал Ардчилсан намын дарга Никай Тошихирог хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: өнөө Хятад Япон хоёр орны харилцаа зөв замдаа буцан орж, нааштай хөгжиж байна. Хоёр талаараа Хятад Японы тохиролцсон улс төрийн 4 баримт бичигт заасан зарчмуудыг мөрдөж, энх тайван найрамдлын их чиглэл хандлагыг баримтлан, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Хятад Япон хоёр орны “харилцан заналхийлэхгүй”, “харилцан хамтын ажиллагааны түнш байж, бие биеийн энх тайван хөгжлийг харилцан дэмжих” гэсэн улс төрийн нийтлэг ойлголтоо бодитоор хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хоёр талаараа хамтын ажиллагааны нөөц боломжоо гүнзгий дайчлах ёстой. Хятадын тал Японы зүгээс Хятад улсын өөрчлөлт нээлтэд үргэлжлэн нааштай оролцохыг сайшаах бөгөөд Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулалтад нааштай оролцохыг хүсэж байна гэжээ.

Никай Тошихиро: Ши Жиньпин даргад ерөнхий сайд Абейн гарын захидлыг уламжлаад, Япон Хятадын харилцаа зөв замдаа буцан орсонд баяртай байна. Хоёр орны харилцааны талаарх Ши Жиньпин даргын ярианд би маш их сэтгэл хөдөллөө. Ши Жиньпин даргын гаргасан Нэг бүс нэг замын санаачилга бол асар их нөөц хүчинтэй авгаа их үзэл баримтлал юм. Хятад улс энэ үзэл баримтлалаар дэлхий, бүс нутагт чухал хувь нэмэр оруулж буйг Япон улс нааштай үнэлж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ