CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Starbucks” хуванцар соруулаас татгалзана

04-25-2019 11:09

Хятадын Шанхай, Шэньжэн хотууд дахь “Starbucks”-ийн 1000 орчим салбар энэ долоо хоногоос хуванцар соруулын оронд цаасан соруулаар үйлчилж эхэлжээ. Энэхүү туршилтын хугацаанд нааштай үр дүн гарвал байгаль орчинд ээлтэй уг өөрчлөлтийг энэ оны сүүлч гэхэд Хятадын бүх “Starbucks”-ийн салбарт хэрэгжүүлэх аж. Тус компани 2020 он гэхэд хуванцар соруулаас бүрэн татгалзаж, оронд нь дахин ашиглагдах өндөр амсар бүхий нэмэлт хэсэгтэй тусгай таглаа, дахин боловсруулсан цаасаар хийсэн байгальд ээлтэй соруулыг бүх ундаа, цай, кофендоо дагалдуулах зорилт тавиад байна.
 Энэ тал дээр “Starbucks” компани ганцаараа биш юм. Түргэн хоолны “McDonald's” компани мөн соруул шаардлагагүй таглаа ашиглаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 11-р сараас Бээжин дэх 10 салбар нь зөвхөн соруул хүссэн хэрэглэгчдэд хуванцар соруул өгөх журамтай болжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ