CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Италиас авчирсан дурсгалуудыг олонд  дэлгэв

04-25-2019 15:55

 Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд БНХАУ болон Итали улсын хооронд Хятадын эртний түүх, соёлын өв 796 эд зүйлийг эргүүлэн авчрах хэлэлцээр хийсэн билээ. Дээрх хэлэлцээрийн дагуу Бээжинд эргүүлэн авчирсан түүх, соёлын дурсгалыг  дэлгэн олонд толилуулж байна.
Тус улсын Аялал жуулчлал, соёлын сайд Ло Шуганы онцолж буйгаар, үзмэрүүдийн дунд Баруун  Хань (МЭӨ 202 он)  гүрний шаазал эдлэлүүд, Тан (618 – 907 он)  гүрний үеийн тэмээний вааран баримал, Сүн (960-1279 он)  гүрний үеийн цагаан шаазан аяга зэрэг  ховор, нандин эд зүйлс багтаж буй.
Дээрх эд зүйлсийг хууль бусаар Хятадаас гарган Европ руу аваачиж,  2007 онд Италийн дуудлага худалдааны үеэр худалдахыг завдах үед Милан хотын цагдаагийнхан илрүүлсэн аж. Миланы шүүх 2014 онд соёл, түүхийн өв 796 эд зүйлийг Хятадын Засгийн газарт харьяалагдахыг тогтоон, 2018 онд Бээжин рүү буцаах шийдвэрийг гаргасан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр