CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвд 19 сая жуулчин хүлээн авчээ

04-24-2019 14:42

 Өнгөрөгч 2018 оны байдлаар Түвдийг зорьсон гадаад, дотоодын  жуулчдын тоо 19.9 саяд хүрч, бүсийн аялал жуулчлал шинэ түвшинд гарсныг Хятадын “Өдрийн сонин” онцолжээ. Энэ нь 2017 онд тийш зорчсон хүмүүсийн тоотой харьцуулахад 23.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалаас олсон орлого ч үүнийг дагаад нэмэгдэж, бүсийн хэмжээнд  28.2 тэрбум юаниар хэмжигдсэн нь өмнөх жилийнхээс 24.3 хувиар дээшилсэн тоо юм.
Үүний зэрэгцээ 2018 оны аравдугаар сарын байдлаар зөвхөн Лхас хот орчимд аяллын А зэрэглэлд багтах 24 цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор, гурваас дээш одтой 143 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж, аяллын 311 компани хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэсээр буй.
Бүсийн аялал жуулчлалын зэрэглэлийг нэмэгдүүлж, дэд бүтэц болоод үйлчилгээг сайжруулах, шинэ, содон, өвөрмөц чиглэлийг дэмжихэд орон нутгийн удирдлага ихэд анхаарч байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр