CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ажилтай иргэдийн тоо өссөөр байна

04-24-2019 15:40

 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын хот, сууринд ажил эрхлэгч иргэдийн тоо гурван саяар нэмэгдсэн тухай “Синьхуа” агентлаг онцолжээ.
Тус улсын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хамгааллын яамны мэдээлж буйгаар, хот болон сууринд ажилгүйдэл 3.6 хувьтай байгаа бөгөөд иргэдийн байнгын ажлын байраар хангахад улсаас 21 мянган үйлдвэр, компанид 1.17 тэрбум юанийн татаас өгсөн байна. Энэ арга хэмжээний дүнд 2.8  сая хүн ажилтай болж, 260 мянган хүн мэргэжил эзэмших, дээшлүүлэх сургалт, үйлчилгээнд хамрагдсан аж.
Ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн дараачийн алхам бол гурван жилийн хугацаанд нэг сая залууг ажлын байранд сургаж авах, анхан шатны хөдөлмөрийн дадал, мэргэшил олгоход чиглэсэн арга хэмжээ юм. Мөн их сургуулийн төгсөгчдийн дунд гарааны бизнесийг хөгжүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжих, хөгжил буурай бүсэд хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж ажлын байр бий болгохоор төлөвлөж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр