CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзав

04-24-2019 22:57

БНХАУ-ын төрийн ёслол хүндэтгэлийн Дяоюйтай цогцолборт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн, хүлээн авч уулзав.
 Ли Кэчян “Хятад Монгол хоёр орон бол уул усаараа залгалдсан нөхөрсөг хөрш билээ. Энэ жил “БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаагаа ахиулан хөгжүүлэх шинэ боломж хэмээн харж байна” гэв. Мөн тэрбээр, “Хоёр улсын удирдагчдын уулзалт ярилцлага бидний харилцаа, ирээдүйн хамтын хөгжлийг улам өөдрөгөөр төлөвлөнө гэдэгт итгэж байна. Хятадын тал Монгол улстай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудад хүндэтгэлтэй хандаж, Хятад-Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулахыг чармайж байна. "Нэг бүс нэг зам" санаачлагыг Монгол улсын "Хөгжлийн зам" төсөлтэй уялдуулан, Хятад Монголын чөлөөт худалдааны бүс байгуулах ажыг түргэтгэнэ. Мөн хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, зам тээвэр хил боомт зэрэг салбарт Монгол улстай хамтран ажиллах болно” гэжээ.
 Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хамтаар хөгжиж ялалтад хүрэх нь Монгол улсын баримтлах гадаад бодлогын тэргүүн чухал чиглэл. Монгол улс "Нэг Хятад улс"-ын зарчмыг эрс баримтлан Тайвань, Төвдийг Хятад улсын салшгүй бүрэлдэхүүн гэж үздэг. Талууд үндсэн ашиг сонирхлоо харилцан хүндэтгэсээр ирсэн. Монголын тал "Хөгжлийн зам" төслөө "Нэг бүс нэг зам" санаачлагатай уялдуулан хөгжүүлж, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг түргэтгэн, хоёр улс болон тус бүс нутгийн ард түмэнд хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртээх болно” гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ