CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хулсны баавгайн сэдэвт номын сан нээгдлээ

04-24-2019 15:43

 БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотод хулсны баавгайн талаар өгүүлсэн ном, сурах бичгээс бүрдсэн номын сан нээгдсэн тухай “Синьхуа” мэдээллээ. Хотын нэгэн бага сургуулийн байранд нээгдсэн уг номын сан 23 мянган номтой бөгөөд хоёр мянга орчмыг нь хувь хүмүүс, олон улсын байгууллага хандивласан байна.
Хотын Шюнмао буюу “хулсны баавгай” нэрт гудамжинд орших энэхүү сургуулийн захирал номын сангийнхаа талаар “Хулсны баавгайн талаар өгүүлсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний ажил, танин мэдэхүйн судалгааны бааз байгуулах зорилгын эхний алхам нь энэ болж байна” гэж онцолжээ.
Ийм номын сан байгуулах санаачилгыг 2017 онд гаргасан бөгөөд орон нутгийн удирдлага, хотын захиргаа дэмжсэнээр тэд юуны түрүүнд Улсын төв номын сан, олон улсын байгууллага руу хандаж, хулсны баавгайтай холбоотой ном, аудио болон дүрс бичлэгүүдийг нэг дор цуглуулж эхэлсэнээр номын сангаа нээсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр