CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал эхэллээ

04-24-2019 15:18

Өнөө өглөө 8 цаг 13 минутад Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суусан онгоц Бээжинд газардсанаар түүний Хятад улсад хийх төрийн айлчлал албан ёсоор эхэллээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулганд оролцох юм .
2018 оны 9-р сард, Хятад улсын дарга Ши Жиньпин Владивостокт Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийж байсан. Тухайн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улс "Нэг бүс нэг зам" санаачлагад идэвхтэй нэгдэж Хятад улстай худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэн, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг түргэтгэн, тус бүс нутгийн хөгжлийг ахиулахын төлөө байна гэжээ. Хятад Монгол бол уул усаараа залгалдсан нөхөрсөг хөрш. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол улс бол "Нэг бүс нэг зам" санаачлагын эхний гарааны улс, мөн төслийг дэмжсэн анхдагч улс орны нэг юм. Хятад улсын "Нэг бүс нэг зам" санаачлагатай уялдуулан Монгол улс 2014 онд "Талын зам" төслийг эхлүүлж байсан бол 2017 онд энэхүү ажил нь "Хөгжлийн зам" болон шат ахижээ. 2016 оны тавдугаар сард, Монгол улсад Хятад улсын стандартаар тавигдсан анхны хүрдны зам ашиглалтад орж байсан бөгөөд тус зам нь Монгол улсын нийслэл Улаанбаатарыг шинэ нисэх буудалтай холбосон зам гүүрийн онцлох бүтээн байгуулалт юм. Мөн энэ нь Монгол улсад хурдны замын байгуулалтын шинэ хуудсыг сөхсөн үйл хэрэг гэж хэлж болно.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ