CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Форумд оролцох төрийн тэргүүн нарын түрүүчийг угтаж авав

04-24-2019 15:46

 Маргааш эхлэх “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган нь уг санаачлагад нэгдсэн орнуудын хоёр дахь удаагийн форум билээ. Энэ удаагийн форум 2017 онд болсон анхны чуулганаас олон зүйлээрээ ялгаатай байна. Хоёр жилийн өмнө 29 төрийн тэргүүн, 140-өөд улс, олон улсын 80 гаруй байгууллагын 1600 гаруй төлөөлөгч Бээжинд чуулж байсан бол энэ жил 40-өөд орны төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын Валютын сангийн тэргүүн, 150 гаруй улс, олон улсын 50 гаруй байгууллагын өндөр дээд албаныхан нийлсэн нийт 5000 гаруй төлөөлөгч “Нэг бүс нэг зам”-ын форумд оролцох юм. Мөн чуулганд оролцох байгууллагуудын гүйцэтгэх захирлуудын нэгдсэн хуралдаан анх удаа зохиогдохоор болжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр “Нэг бүс нэг зам”-ын хоёрдугаар чуулганд оролцох төрийн тэргүүн нараас Монгол, Азарбайжан, Чили, Серб, Кипр, Мозамбек улсын Ерөнхийлөгч нар Бээжин хотноо хөл тавиад байна. Мөн Этиопийн Ерөнхий сайд, Олон улсын Валютын сангийн тэргүүн нарыг Хятадын албаныхан угтаж авчээ.
2017 оны форум Хамтын ажиллагааг өргөжүүлэх нь, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээх нь гэсэн сэдэвтэй байсан бол энэ удаагийнх Гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлоох нь гэсэн уриатай болох юм. Чуулганы үеэр 12 салбар хуралдаан болох бөгөөд энэ нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин олон байна. Мөн хуралдаан тус бүрийн дараа оролцогч бүх орны төлөөлөгч нэгдсэн мэдэгдэл гаргах нь 2017 оны форумаас ялгарах аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ