CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G сүлжээг том хотод түрүүлж нэвтрүүлнэ

04-24-2019 15:42

БНХАУ-ын үүрэн холбооны “Чайна Юником” компани тавдугаар үеийн буюу 5G сүлжээг томоохон хотуудад түрүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн мягмар гаригт мэдэгдлээ. Эхний ээлжинд хүн ам олноор төвлөрөн суурьшсан, эдийн засаг, аж үйлдвэр хөгжсөн Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Нанжин болон Ханжөү хотын оршин суугчдад өндөр хурдтай, хүчин чадал сайтай сүлжээг түрүүлэн хүргэхээр ажиллаж байна.
Үүний зэрэгцээ өөр 33 хотод 5G сүлжээний бааз станц байгуулж, хэрэглэгчдэд үйлчилгээний төрлүүдээ санал болгох юм. “Чайна Юником” компанийн төлөөлөгч Ван Сяочугийн онцолж буйгаар,  томоохон хотуудыг 5G сүлжээгээр хангах ажлыг 2021 он хүртэлх хугацаанд багтаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд зөвхөн Шанхай хотод л гэхэд 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулж байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ