CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Устөрөгчийн түлш хямд үйлдвэрлэх арга нээжээ

04-23-2019 14:20

Автомашин төдийгүй эрчим хүчний олон төрлийн хэрэглээнд хамгийн ашигтай, байгальд ээлтэйд тооцогдож байгаа устөрөгчийн түлшийг (Fuel Cell) хямд үйлдвэрлэх аргыг БНХАУ-д нээсэн тухай “Синьхуа” мэдээллээ.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд устөрөгчийн түлшний системийг бүрдүүлж буй  электродуудыг холбогч буюу электролитийн  урвалыг эрчимжүүлэх, тогтворжуулах шинэ төрлийн металл катализатор бүтээсэн байна.
Устөрөгчийн түлшний систем бүтээхэд платинум зэрэг үнэтэй материалыг урвал дэмжигч болгон ашигласнаар үйлдвэрлийн зардал хэт өндөр болдог. Одоо  үүний оронд илүү хямд металл ашигласнаар энэхүү зардал буурч, автомашин бусад эрчим хүчний хэрэглээнд өргөн хэрэглэх боломж буй болж байна.
Судалгааны багийн ахлагч У Юэнийн онцолж буйгаар, устөрөгчийн түлш нь бусад эрчим хүчний үүсгүүртэй харьцуулахад өгөөж өндөр, утаа гарахгүй, уснаас гаргаж авдаг тул сэргээгдэх боломжтой, дуу чимээ бага зэрэг олон давуу талтай аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр