CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван ястныг ядуурлаас гаргажээ

04-23-2019 10:21

 Хятадын эрх баригчид нутгийн баруун өмнөдөд орших Юннань мужаар нутагтай үндэстний цөөнх гурван ястныг ядуурлаас бүрэн гаргаснаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус мужид 2020 он гэхэд ядуурлыг үндсээр нь устгана гэсэн амлалтаа албаныхан биелүүлж буй хэрэг аж.
Юннань мужийн уулархаг бүсэд төвлөрөн суудаг дулунь, дэань, жино ястан хамгийн сүүлд буюу 2010 онд явагдсан бүх Хятадын хүн амын тооллогоор нийтдээ 50 мянга гаруйхан байжээ. Гэвч тэдний дундах ядуурлын түвшин бараг 25 хувьтай байсан нь бусад үндэстэн ястны дундажтай харьцуулахад өндөрт тооцогдож байж. Харин Хятадын төр засгаас хэрэгжүүлсэн бодлогын дүнд дээрх үзүүлэлт 2.42 хувь болтлоо буураад байна. Юннань мужийн Ядууралтай тэмцэх албаны даргын хэлснээр энэ жил долоон бага ястан ядуурлын жагсаалтаас хасагдах болзол хангаад буйгаас харахад ирэх жил мөнхүү жагсаалтаас хасагдах бага ястны тоо 11-д хүрэх төлөвтэй байгаа аж.
Хятадын төв Засгийн газар улс орноо хөгжил дэвшилд хүргэхэд “гурван том тэмцэл”-д ялах хэрэгтэй хэмээн зарласны нэг нь ядууралтай тэмцэх аян юм. Тус улсын эрх баригчид 2020 он гэхэд ард иргэдээ ядуурлаас бүрэн ангижруулна гэсэн зорилт тавиад буй бөгөөд энэхүү зорилтыг биелүүлэхэд ирэх он гэхэд хөдөө нутаг, алслагдсан бүсийн 30 сая иргэнийг ядуурлаас гаргах хэрэгтэй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ