CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэлхийн номын өдрийг тэмдэглэж байна

04-23-2019 14:16

 Соёлын өвийг сурталчлан түгээх зорилгоор ном унших, хэвлэх, зохиогчийн эрхийг хамгаалах үйлсийг дэмжин ЮНЕСКО-гоос гаргасан шийдвэрийн дагуу 1995 оноос анх олон улсад ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын муж, хот, сууринд энэхүү   өдрийг тэмдэглэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Бээжин хотын номын дэлгүүрүүдэд хямдралтай, өргөтгөсөн худалдаа болж, дунд болон их сургуулиудад уран уншлагын тэмцээнүүдийг зохион байгуулж буйг “Синьхуа” агентлаг уламжлав.
Хятадын баруун өмнөд Гүйжөү мужийн Мяо-Дунийн автономит тойргийн Жяньхэ суурингийн дунд сургуулийн сурагчид сонгодог бүтээлийг уран унших уралдаанаар энэ өдрийг тэмдэглэж байна. Суурингийн 21 сургуулийн бага, дунд ангийн сурагчид Хятадын утга зохиолын сонгодог туурвилууд, тухайлбал, “Тан улсын 300 найраг”, “Мянган үг” зэрэг бүтээлийг нийтээр уран уншиж, ном уншихын ач тусыг таниулах олон арга хэмжээг зохион байгууллаа.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр