CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G, 4K технологийн олон улсын форум болов

04-23-2019 10:32

 “Нэг бүс нэг зам” санаачилгын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёрдугаар их чуулганыг угтсан олон салбар хуралдааны нэг болох харилцаа холбооны 5G, 4K дэвшилт технологи, инновацын форум өчигдөр Бээжин хотноо эзэлсэн билээ. Форумыг Хятадын Төв радио, телевиз болон “Нэг бүс нэг зам”-ын Хэвлэл мэдээллийн хамтын байгууллага хамтран зохион байгуулжээ.
Чуулганд 25 улс, бүс нутгийн хэвлэл мэдээллийн 50-аад байгууллагын 150 гаруй төлөөлөгч, түүний дотор Монголын хэвлэлийн төлөөлөгчид оролцсон байна. Форумд оролцогчид шинэ, дэвшилт технологийг харилцаа холбооны хөгжилд хэрхэн ашиглах, энэ салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон бол Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв радио, телевизийн захирал Шэнь Хайшун “5G технологийг 4K болон хиймэл оюун ухааны технологитой хослуулах нь олон түүхэн боломжийг нээж өгч байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Форумд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын газрын байнгын дэд сайд Ван Сяохуй мөн оролцож үг хэлжээ. “Sony”, “Хуавэй” тэргүүтэй технологийн томоохон компаниуд хамгийн сүүлийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэхийн хамт 5G, 8K сүлжээний шинэхэн аппликэйшнүүдээ мөн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулсан байна. “Нэг бүс нэг зам” санаачилгын тухай өгүүлэх гурван бүлэгт "Ирээдүйг хамтдаа цогцлон байгуулъя" нэрт баримтат киног мөн уг форумын үеэр нээсэн бөгөөд уг киноны зургийг Ази, Европ, Африкийн 30-аад оронд авчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ