CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хиймэл оюуны ухааны салбарын 100 судлаачид тэтгэлэг олгоно

04-22-2019 15:33

 Хиймэл оюун ухааны Бээжингийн академи энэ салбарт хувь нэмэр оруулсан, онцгой судалгаа, туршилт хийсэн 100 судлаачид жил бүр тэтгэлэг олгож байхаа мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Судлаач бүрт ногдох  тэтгэлгийн хэмжээ 500 мянган юань буюу 74.8 мянган ам.долларын хэмжээтэй байх бөгөөд 2021 он хүртэл жил бүр тусгай баг судлаачдын нэрийг дэвшүүлэн шалгаруулах ажээ.
Хиймэл оюун ухааны Бээжингийн академийг энэ салбарын судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, онолын болон туршилтын судалгаа хийх, уг салбарын шинэ дэвшил, ололтуудыг аж үйлдвэр, анагаах ухаан зэрэг бусад салбарт нэвтрүүлэх зорилгоор 2018 онд үүсгэн байгуулсан билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр