CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайн усыг сүрлээр давсгүйжүүлнэ

04-22-2019 11:28

 Хятадын эрдэмтэд тариа будааны иш өвс буюу ердийн сүрэл ашиглан далайн усыг давсгүйжүүлэх шинэ технологи боловсруулснаа зарлалаа. Сүрэл болон нарны гэрлийн тусламжтайгаар шүүгдэх далай тэнгисийн ус 99.9 хүртэлх хувиар давслаг эрдэс, ионоосоо цэвэрлэгдэх гэнэ.
Хятадын Шинжлэх ухааны академи болон Нинбогийн Материалын технологи, инженерийн хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүдийн тогтоосноор сүрлэнд агуулагдах нүүрстөрөгч, бактерийн үүдэлтэй целлюлоз нь далайн усыг шүүхэд гялтан хальсны үүрэг гүйцэтгэх ба ийм урвалыг нарны туяа идэвхжүүлдэг байна. Нэг ам метр талбайд нарлаг өдөр 6.4-7.9 кг, үүлэрхэг өдөр 4.6-5.6 кг сүрэл тарааж дэвсэхэд нэг хүний өдрийн дундаж хэрэглээний цэвэр ус шүүж авах боломжтой гэсэн тооцоог дээрх судалгааны багийнхан мөн гаргажээ. Энэхүү аргыг одоо намгархаг газрын усыг шүүж цэвэрлэхэд ашиглаж болох үгүйг судалж буй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ