CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Халдлагад амь үрэгдэгсдийн тоо 290-д хүрчээ

04-22-2019 15:45

 Өчигдөр буюу христийн шашинтнуудын Улаан өндөгний баяраар Шри Ланкийн хэд хэдэн сүм, тансаг зэрэглэлийн зочид буудлуудад болсон зэвсэгт халдлагад амь үрэгдэгсдийн тоо хамгийн сүүлийн мэдээгээр 290-д хүрээд байна. Тус улсын албаныхны мэдээлснээр дор хаяж найман дэлбэрэлт болсон нь тогтоогдоод буй бөгөөд нийт 500 гаруй хүн хүнд, хөнгөн шархаджээ. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын 35 иргэн байгаагаас хоёр нь Хятадын иргэн аж.  Энэхүү халдлага тус улсад 2009 онд иргэний дайн дууссанаас хойших хамгийн олон хүн амь үрэгдсэн явдал бөгөөд шашны зөрчил ихтэй Шри Ланкийн улс төр, нийгмийг дахин хямраах вий хэмээн ажиглагчид эмээж байна.  Шри ланкчуудын 70 хувь нь буддын, 12.6 хувь нь хиндү, 9.7 хувь нь мусульман, 7.6 хувь нь христийн шашинтан аж.
Халдлагыг буруушааж олон улсын төрийн тэргүүн нар, түүний дотор Хятад, Орос, Их Британи, Турк, Энэтхэгийн эрх баригчид албан мэдэгдэл гарган Шри Ланкийн ард түмэнд эмгэнэл илэрхийлээд байна. Шри Ланкийн албаныхан цуврал халдлагатай холбоотой байж мэдэх 13 сэжигтнийг баривчлаад буй ч халдлагын ард чухам ямар бүлэглэл байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ