CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чийг мэдрэх чадвартай “ухаалаг” давуу бүтээв

04-22-2019 15:27

 “Хүмүүс гоёмсог, биед эвтэйхэн даавуу, торгоор хийсэн хувцсыг голчлон сонгодог байсан бол одоо гадаад орчны өөрчлөлт, тухайлбал, чийг мэдрэх чадвартай “ухаалаг” материалыг сонгох боломжтой боллоо” хэмээн БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн судлаачид ярьж байна.
Хүр хорхойн шүлсийг нийлэгжүүлэн гаргаж авсан утсаар тэд чийгтэй орчинд агшин, харин хуурай орчинд эргээд анхны хэлбэртээ орох чадвартай материал нэхжээ. Ийнхүү агшихдаа ус, чийгийг өөртөө шингээх өндөр чадвартай уг даавууны тухай “Advanced Functional Materials” сэтгүүлд онцлон мэдээлсэн байна.
Судалгааны багийн ахлагч Лю Жуньфэний онцолсноор, халуун, чийглэг уур амьсгалтай газар, эсвэл биеийн тамир, спортоор хичээллэх үед өмсөхөд тохиромжтой, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлдэг, чийгийг өөртөө  шингээдэг, эргээд хурдан хатдаг уг материалыг бэлэн хувцас үйлдвэрлэлийн салбараас гадна анагаах ухаанд ч ашиглах боломжтой ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ