CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад хэлтэй мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөг боллоо

04-22-2019 15:41

 Хятад хэл суралцагч оюутан залуус болон хятад хэлтэй нарийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөг өнгөрсөн ням гаригт Улаанбаатар хотноо болжээ. Гурав дахь жилдээ болсон эл үйл ажиллагааг Хятад улс дахь Күнзийн төв хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн харьяа Күнзийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Хятад-Монголын Соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан хамтран зохион байгуулсан байна.
Ажил хайгч хятад хэлтэй залуусыг дэмжих зорилготой энэхүү өдөрлөгийн талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ үед тун чухал ажил боллоо” хэмээн онцолсон бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Бумцэнд “Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгаар тогтохгүй олон салбарт өргөжин тэлж буйн баталгаа нь энэхүү өдөрлөг юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Өдөрлөгт Улаанбаатар хот дахь Хятадын банкны салбар, “Air China” авиа компанийн Монгол дахь салбар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 30-аад компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, ажлын байруудаа танилцуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр