CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Абалон хясаанаас 5.6 тэрбум юанийн ашиг олжээ

04-19-2019 13:28

 Хятадын Фүжянь мужийн Ляньжян шянь нь абалон хясааны бүс нутаг аж. Иймээс энэ хясааг түүх, боловсруулах ажил нь орон нутгийн загасчдын амьжиргааны гол эх үүсвэр төдийгүй тус шяний загас агнуурын салбарын тулгуур багана нь болдог. Өнгөрсөн 2018 онд л гэхэд Ляньжян шяний “олборлосон” абалон хясааны хэмжээ 46400 тонн хүрч, Хятадын энэ салбарын үйлдвэрлэлийн 30 хувийг хангаж, 5.6 тэрбум юанийн ашиг олжээ. Түүнчлэн тэд сүүлийн жилүүдэд хясаагаа шууд идэх, лаазалсан бүтээгдэхүүн болгох гэх мэтээр боловсруулан АНУ, БНСУ, Канад, Сингапур зэрэг улсад борлуулах болсон байна.
Сонирхуулахад, аболон хясаа нь хүний чих шиг хэлбэртэй. Иймээс зарим газар чих хэмээн нэрлэдэг гэнэ. Түүнчлэн махыг нь амттан гэж үздэг бөгөөд түүхий болон лаазалсан байдлаар хүнсэнд хэрэглэдэг. Тус хясааг сүүлийн жилүүдэд хиймэл аргаар боловсруулах болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр