CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын эдийн засаг 6.4 хувийн өсөлттэй байна

04-19-2019 10:50

 Хятадын Үндэсний статистикийн газар 2019 оны нэгдүгээр улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 21 их наяд 343 тэрбум юань хүрсэн талаар мэдээллээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өссөн үзүүлэлт бол өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралтай бараг адил хэмжээнд байна гэсэн үг аж.
 Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэнён хэвлэлийн хурлын үеэр “2019 оны нэгдүгээр улирлын байдлаар үндэсний эдийн засаг тогтвортой байж, энэ байдлаа цаашид хэвээр хадгална” хэмээн мэдэгдлээ.  Түүнчлэн эхний улиралд үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжийн нэгдсэн өртөг өнгөрсөн жилийн мөн үеэс 6.5 хувиар нэмэгдэж, өмнөх оны дөрөвдүгээр улирлаас 0.8 хувиар өссөн байна. Мөн статистикийн урьдчилсан мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард аж үйлдвэрлэлийн салбарын орлого өссөн гэнэ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ