CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ой модон дунд сонгодог хөгжмийн тоглолт болов

04-19-2019 13:30

Хятадад саяхан ой модон дунд сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулагдсан байна. Тодруулбал, Хуажун шинжлэх ухаан, технологийн их сургуулийн найрал хөгжимчид сургуулийнхаа залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд энэ тоглолтыг зохион байгуулжээ. Үзэгчид “Шөнийн бүрийд ой модон дунд сонгодог хөгжмийн хэмнэлийг мэдэрч, нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сүүлийн үед Хятадад сонгодог хөгжмийн тоглолтыг тусгайлан зориулсан танхимд биш энэ мэт газруудад зохион байгуулах нь ихэссэн. Үүнээс өмнө галт тэрэгний хүлээлгийн танхим, номын сан гэх мэт газруудад ийм тоглолт хийж байсан юм. Энэ нь Хятадын ард түмэн сонгодог хөгжмийг хэрхэн хүртэн, таашааж байгааг илтгэж буй хэлбэр хэмээн олон нийт үзэх болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр