CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Интернэтээр залилан хийдэг бүлэглэлийг илрүүлжээ

04-19-2019 13:26

 Шанхай хотын Цагдаагийн газарт өнгөрсөн гуравдугаар сард цахим орчинд залилан хийдэг “И Мэн” гэдэг бүлэглэлийн талаар мэдээлэл иржээ. Энэ дагуу Цагдаагийн газрынхан мөрдөн байцаалт явуулж, интернэтэд “Дэлгүүр ажиллуулах бизнес” нэртэйгээр үйл ажиллагаа явуулаад удсан залилангийн бүлэглэлийг олж тогтоон, баривчилсан аж. Тэд Доуин болон Вичат ашиглан хохирогчдоо олдог байна. Үүнийхээ дараа бэлтгэсэн “зохиол”-ын дагуу хохирогчтой ярилцаж, “Бизнес эрхлэгч охин”-ы дүр бүтээн залилдаг. Мөн итгэл төрүүлэхийн тулд вичатын зураг болон групп чатаа компани мэтээр харагдахаар болгожээ.
Тусгай багийнхан Гуанжоу хотоос 40 хүнийг сэжигтнээр баривчлан Шанхай хотноо авчран хорьж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Тус бүлэглэлийн иргэдэд учруулсан хохирлын хэмжээ одоогийн байдлаар найман сая гаруй юань хүрчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр