CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Канны кино наадамд 19 кино өрсөлдөнө

04-19-2019 10:52

 72 дахь удаагийн Канны кино наадмыг зохион байгуулах хороо өчигдөр буюу энэ сарын 18-нд Парис хотноо наадамд өрсөлдөх кинонуудыг танилцууллаа. Тус наадам ирэх тавдугаар сарын 14-25-ны хооронд уламжлал ёсоор Францын өмнөд далайн эргийн хот Каннд болох юм. Энэ жилийн наадамд нийт 19 кино өрсөлдөх эрх авсан байна.
 Дашрамд дурдахад, дэлхий дээр маш олон кино наадам байдаг аж. Холбогдох байгууллага одоогоор 50 гаруй олон улсын кино наадам тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэмээн мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ яг хэдэн кино наадам байдгийг хэн ч хэлж чадахгүй. Харин дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн кино наадмууд гарын таван хуруунд багтана. Тэдэн дотроос хамгийн нэр хүндтэй нь тус Канны кино наадам юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр