CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Бүс ба зам"-ын хоёрдугаар форум Бээжин хотноо болно

04-19-2019 13:10

 4-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд Бээжин хотноо олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс нэг зам" төслийн дээд хэмжээний хоёр дахь уулзазлт зохион байгуулагдах талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.
"Ил тод байдлыг дээдлэн, хөгжил цэцэглэлтийн үр өгөөжийг хамтаар эдлэх" гэсэн сэдэвтэй энхүү олон улсын хамтын ажиллагааны форум дээд хэмжээний хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм.
Энэ жилийн форумд талууд өргөнөөр оролцох төдийгүй олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ үеэр практик хамтын ажиллагааны чиглэлээр анхаарал хандуулах 12 дэд форум зохиогдох юм байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан бага хурлыг анх удаа форумын хүрээнд зохион байгуулахаар болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ