CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн эртний газрын зураг

04-18-2019 12:01

Хятад улсад хамгийн анх зурагдсан газрын зургийг Жэжянь мужийн Ханжөү хотын уран зургийн музейд энэ сарын 15-нд дэлгэн олонд толилууллаа. Жил бүр зохиогддог Музейн үзмэрийн үзэсгэлэнгийн энэ удаагийн  хамгийн содон үзмэр гэгдэж буй энэхүү зургийг Мин гүрний үед Италийн номлогч Маттео Риччи бүтээсэн аж.
Өнөөгийн барууны орнууд, тэр дундаа Европыг төв болгон зурж, Азийн зүүн хэсгийг ч дүрсэлсэн уг газрын зургаас үлгэр аван бусад газрын зургийг хятадууд бүтээж байжээ.
Газрын зургийн эх хувилбар олон жилийн өмнө үгүй болсон бөгөөд Мин гүрний хааны ордонд хадгалагдаж байсан энэхүү өнгөт хуулбар өдгөө хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож буй. Уртаашаа 380 см, өргөөшөө 192 см уг  газрын зургийг  Нанжин хотын музейд хадгалж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Ханжөү хотод дэлгэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд, амьдралынхаа 30 жилийг Хятадад өнгөрүүлсэн католик номлогч Маттео Риччи Хятадын хааны ордонд хөл тавьсан анхны европ хүн бөгөөд барууны соёл, шашин, шинжлэх ухааны талаар хятадуудад анх танилцуулсан билээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ