CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Найрамдал 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

04-18-2019 16:30

БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Найрамдал 70 жил” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо өчигдөр нээгджээ. Үзэсгэлэнг Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Чойжин ламын сүм музейнхэн хамтран зохион байгуулж буй аж.
Үзэсгэлэн гарч буй Чойжин ламын сүм музейн барилгыг хятад барилгачид тэртээ 1961 онд засаж сайжруулсан тухай тус музейн захирал Д.Отгонсүрэн онцлоод энэ нь хоёр орны хамтын ажиллагаа, соёлын солилцоо, нөхөрсөг найрамдалт харилцаа хэчнээн өргөн хүрээтэй, олон жилийн түүхтэй болохын нэгээхэн баталгаа хэмээн ярьсан байна. Гурав хоног үргэлжлэх “Найрамдал 70 жил” үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажилд оролцсон хятад ажилчид, 60-аад жилийн тэртээх сүмийн байр байдлыг харуулсан 50 гаруй гэрэл зургийг дэлгэн тавьжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ