CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Францын Ерөнхийлөгчид цахилгаан илгээв

04-18-2019 16:20

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ард түмний төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын үнэт өв болох Парисын Эх дагинын сүмд гал гарч, нөхөж баршгүй их гарз учирсанд харууслаа илэрхийлж, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронд цахилгаан илгээжээ. Тэрбээр “Нотр Дам нь франц соёлын бэлгэдэл билээ. Хятадын ард түмэн энэ уй гунигтай үед Францын ард түмэнтэй хамт байна” хэмээгээд 850 жилийн настай гайхамшигт сүмийг олон улсын хүчин чармайлтаар удахгүй сэргээн засварлана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн барихаа амлаад байна. Францын хамгийн хөрөнгө чинээтэй хоёр бизнесмэн эртний сүмийг засварлахад нийтдээ 300 сая еврогийн хандив өргөхөө мэдэгдээд буй бол тус улсын цахилгаан эрчим хүчний “Total” компани 100 сая, гоо сайхны “L'Oreal” брэнд 200 сая евро гаргахаа мөн зарлажээ. ОХУ, Их Британи, Испани зэрэг улс түүхэн дурсгалын шинжээч, нарийн мэргэжилтнүүдээ Парис руу илгээхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлээд байна. Харин ЮНЕСКО, Европын холбоо зэрэг байгууллагууд тус бүрдээ олон улсын хандивын сан үүсгээд буй аж. 
Даваа гаригийн орой дэгдэж, бүтэн 15 цаг дүрэлзсэн галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Францын Засгийн газраас галын шалтгааныг тогтоох 50 хүнтэй ажлын хэсэг томилжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр