CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Airbus” компани Хятадад нисдэг тэрэг угсарлаа

04-18-2019 12:03

 БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотын “Airbus Qingdao” компани нисдэг тэрэг угсарч, ашиглалтад оруулахад бэлэн болсныг “Синьхуа” мэдээлжээ. H135 /FAL/ загварын энэхүү нисдэг тэргийн эд ангийг гадаадад үйлдвэрлэн, Хятадад угсарч буй юм. “Airbus” компанийн Хятадад угсарсан энэхүү нисдэг тэргийг энэ оны хоёрдугаар улирлаас туршихаар төлөвлөж байгаа аж.
“Хамгийн их нөөц бололцоотой, өргөжин тэлэх боломжтой нисдэг тэрэгний зах зээл бол Хятад улс. Цаашид "Airbus” энэ салбарт хамтарч ажиллах эхний алхам нь энэ боллоо ” хэмээн “Airbus Helicopters China” компанийн гүйцэтгэх захирал  Мари-Аньес Веве онцолж байна.
Хятадын “United General Aviation” компани Герман, Францын нисдэг тэрэгч үйлдвэрлэгч “Airbus Helicopters” компанитай хамтран байгуулсан  “Airbus Qingdao” нь 2016 оноос эхлэн энэ зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 18 нисдэг тэрэг угсарсан билээ. Тэд эмнэлгийн тусламж үзүүлэх, онцгой байдлын үед эрэл хайгуул хийх, аялал жуулчлал зэрэг олон салбарт ашигладаг  хөнгөн, хоёр хөдөлгүүрт, “H135” загварын нисдэг тэрэг 100 ширхэгийг угсран зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр