CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чи Фань ууланд түймэр гарчээ

04-18-2019 11:26

 БНХАУ-ын зүүн хойд хэсгийн хуучин аж үйлдвэрийн гурван мужийн нэг Ляонин мужийн төв Мүгдэн /Шэнь Ян/ хотоос зүүнш орших Чи Фань ууланд гал гарсан талаар мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
Түймэр 17-ны өдрийн 1:50 цагт гарчээ. Хүчтэй салхины улмаас хурдацтай тархаж байгаа юм байна. Гал сөнөөгчид нисдаг тэрэг, тусгай хэрэгсэл тээвэрлэгч ачааны машинуудыг Чи Фань ууланд ажиллуулж байна. Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага шалгаж байгаа аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр