CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын байгалийн цогцолборт газруудыг ЮНЕСКО-д бүртгэжээ

04-18-2019 16:33

 Хятадын байгалийн цогцолборт хоёр газар ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн жагсаалтад шинээр бүртгэгджээ. Нутгийн зүүн хэсэгт орших Шаньдун мужийн Имэний нуруу, Аньхуй мужийн нутагт орших Жиүхуагийн нурууны цогцолборт газар дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Имэний нурууны геопарк нь байгалийн өвөрмөц сонин тогтоцтойн дээр Күнзийн нэгэн цагт сууж байсан гэх Шялоу нэрт асар, 1500 жилийн настай эртний мод, хэд хэдэн сүм дугантай газар аж. Харин Их есөн уул гэгддэг Жиүхуагийн нуруу нь Буддын сүм хийдүүдээрээ алдартай, шашин шүтлэг, үүх түүх, урлаг соёлын олон үнэт өвтэй, Хөх мөрний эх ундарга болсон гол уулс нуруудын нэг юм байна.
Дэлхийн геопаркийн жагсаалтыг ийнхүү шинэчилснээр Дэлхийн байгалийн цогцолборт газрын сүлжээнд нийт 41 орны 147 газар бүртгэгдээд байна. Тэдгээрийн 39 нь Хятадынх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр