CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн ховор яст мэлхий гурвуулханаа үлдлээ

04-18-2019 16:23

 Хятадын Сүжөүгийн амьтны хүрээлэнд Хөх мөрний зөөлөн хуягт яст мэлхийн хамгийн сүүлчийн эм нь хэд хоногийн өмнө 90 гаруй настайдаа амьсгал хураажээ. Дэлхийн хамгийн ховор яст мэлхий болох энэ амьтан одоо төрөл зүйлээсээ ердөө гурвуулхнаа үлдсэн нь цаашид өсөж үржих боломжгүй буюу бүгд эр хүйстэй аж. Дэлхий дээрх сүүлчийн зөөлөн хуягт эм яст мэлхий үгүй болсноор 100 гаруй жилийн настай ижлээс нь үрийн шингэн авч, түүнд хиймлээр үр тогтоох гэсэн, энэхүү амьтныг аврах сүүлчийн найдвар талаар боллоо. Өөрөөр хэлбэл энэ амьтан устаж үгүй болох нь ийнхүү тодорхой болж байна. Үлдсэн гурван зөөлөн хуягтийн нэг нь Хятадад, хоёр нь Вьетнамд байгаа аж. 
Хөх мөрний зөөлөн хуягт яст мэлхий дэлхий дээрх хамгийн том цэнгэг усны яст мэлхий бөгөөд метр гаруй урт, 100 кг хүртэл жинтэй болтлоо өсөж томордог байна. Хөх мөрнөөс гадна Хятадын эх газрын дотогш урсгалтай томоохон гол мөрнүүдэд нэгэнтээ элбэг байсан, дэлхийн өөр хаа ч байхгүй энэхүү сонин содон амьтан усны болон орчны бохирдол, мөн тухайн төрөл зүйлийн талаарх судалгаа, мэдээлэл хомс шалтгаанаар ийнхүү  устаж үгүй болж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр