CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жилд нэг хүн 36 удаа илгээмжийн үйлчилгээг ашигладаг

04-17-2019 18:08

 Орчин үеийн Хятадын оршин суугчдын өдөр тутмын амьдралынх нэгэн хэсэг болсон илгээмж, бараа бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээний талаар гаргасан тайлангаа тус улсын Шуудан, холбооны удирдах газар танилцууллаа. Шуурхай илгээмжийн хөгжлийн индекс 2018 оны байдлаар 814.5-т хүрч, 2017 оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар нэмэгдсэнийг уг тайланд онцолжээ. Мөн үйлчилгээний чанар ч өмнөх жилүүдийнхээс эрс сайжирч, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй эргэх холбоо нэмэгдсээр байна.
Өнгөрөгч онд БНХАУ даяар нийт 50.71 тэрбум удаа  илгээмж хүргэсэн нь нэг хүнд 36 илгээмж ногдож байгаа гэсэн үг бөгөөд өдөртөө л 280 иргэн энэхүү үйлчилгээг ашигладаг ажээ. Уг үзүүлэлтээрээ Хятад улс АНУ, Японы өмнө гишгэж, сүүлийн таван жилийн хугацаанд тэргүүлэгч болсоор байна. Шуурхай илгээмжийн дэлхийн зах зээлийн 50 хувийг БНХАУ дангаараа эзэлж, жилдээ дунджаар 600 тэрбум юанийн ашиг олж буй. Уг зах зээл өргөжин тэлж, чанар, хүртээмж нь нэмэгдсээр байгаа нь онлайн худалдаа, бизнесийн салбарт ч эергээр нөлөөлж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ