CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийд анх удаа 3D “бүтэн” зүрх хэвлэв

04-17-2019 13:33

Израилийн Тель-Авив их сургуулийн эрдэмтэд 3D хэвлэгч машинаар  зүрх хэвлэсэн талаараа дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн байна. Энэ нь эд эс, цусны судал, ховдол, тосгуур бүхий “бүтэн” зүрх хэвлэсэн дэлхий дээрх анхны тохиолдол аж. Интоорын хэмжээтэй энэхүү 3D зүрх дэлхийн анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан төдийгүй цаашид шилжүүлэн суулгах боломжтой зүрх хэвлэхээр судалж байгаа гэнэ.
 Судалгааны төслийг хариуцагч, Тель-Авив их сургуулийн профессор Тейл Девиль “Өмнө нь эрдэмтэд цусны судалгүй “энгийн” зүрхийг л 3D-гээр хэвлэж байсан. Харин энэ удаа өвчтөний өөрийнх нь эд эс, цусны судлын тусламжтайгаар эд эс, цусны судал, ховдол, тосгуур бүхий “бүтэн” зүрх хэвлэсэн. Хэдий энэ зүрх цохилох боловч цус шахах гэх мэт боломжоор хязгаарлагдмал. Тиймээс дахин судлах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Хүний зүрхний 100-ны нэг хувьтай тэнцэх тус 3D зүрхийг хэвлэхэд ойролцоогоор гурван цаг зарцуулсан байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ