CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүдний эмгэгтэй монголчууд Хятадад үнэгүй хагалгаанд оров

04-17-2019 10:29

 Монгол Улсын зүүн бүс нутгийн, нүдний болор цайх эмгэгтэй 60 иргэн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошууны эмнэлэгт үнэгүй хагалгаанд орж, нөхөн сэргээх сувилалд эмчлүүлж байна.
Дараагийн шатанд баруун болон төвийн бүсийн мөн дээрх төрлийн эмгэгтэй зуу гаруй хүнийг тухайн орон нутагтай нь ойр орших хилийн боомтоор нэвтрүүлэн ӨМӨЗО-ны салбар эмнэлгүүдэд тус хагалгааг үнэ төлбөрүй хийж үйлчлэх юм байна. Энэ нь Хятад Монгол хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй ажил юм. Өнгөрөгч жил хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгүүд хамтран ажилласнаар Монгол улсын иргэн, зүрхний төрөлхийн гажигтай 100 гаруй хүүхдийг Хятадын эмнэлэгт үнэгүй хагалгаанд оруулсан билээ. Хятад улс Торгоны замын дагуух улс орны Улаан загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг явуулаад багагүй хугацаа өнгөрч байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр