CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны нээлт болов

04-17-2019 10:27

Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны нээлт энэ сарын 12-нд Хөххотод боллоо.
“70 жилийн гэрч” нэртэй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, 30 гаруй сэтгүүлчийн хамт хүрэлцэн ирж оролцсон бөгөөд хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан баг Хөххот, Ордос, Бугатаар сурвалжлага хийв. Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон  Хятад улс байгуулагдсаны 70 жилийн туршид хуримтлуулсан туршлага, хөгжил ололтын талаар сэтгүүлчид мэдээ мэдээлэл бэлтгэх юм байна. Энэхүү ажлыг Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, “Солонго” мэдээллийн төв, Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ