CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Ухаант монгол хүүхэд” тайлан тоглолт болов

04-17-2019 13:24

 ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар хорчин хошууны монгол үндэстний “Чавга” дунд сургуулийн төгсөлтийн тайлан тоглолт амжилттай боллоо.
Эх оронч үзэл, үндэстний соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн залгамжлуулах, монгол хэл бичгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой энэхүү наадмын уран уншлага, үг хэлний утга яруу байдлыг хадгалах чиглэлийн үзүүлбэрүүд сонирхууштай болжээ. Улс орноо магтан дуулсан “Утаст хөгжмөө хөгжимдөж уянгат дуугаа дуулъя” найрал дуу, “Шинэ эрин” бүжиг, “Монь уул” гоцлол дуу, “Отрын адуучин” хөгжим, “Баясал” гоцлол бүжиг, “Эх хэл” шүлэг, “Хамтдаа суралцсан зургаан жил” зэрэг 16 үзүүлбэр тус тоглолтод тавигджээ.

  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр