CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Торгоны зам, залуусын мөрөөдөл” уралдааны ялагчид тодров

04-17-2019 18:10

 Ирэх долоо хоногт Бээжин хотноо болох “Нэг бүс нэг зам” санаачилгын орнуудын дээд хэмжээний хоёрдугаар чуулганыг угтан олон соёлын солилцоог дэмжих нэгэн онцгой уралдаан болсон нь “Торгоны зам, залуусын мөрөөдөл” юм. Уралдаанд “Нэг бүс нэг зам”-ын эгнээнд нэгдэн 70 орны оюутан залуус, төрийн албан хаагч, уран бүтээлчид нийлсэн 300 гаруй залуус дуу хөгжим, илтгэл, гэрэл зураг, элсэн дээрх урлал, эссэ бичлэг, цахим спорт зэрэг төрлөөр өрсөлдсөн байна.
Өмнөд Америкийн Эквадор улсаас оролцсон Сантъяго Инука болон түүний багийнхан дуу хөгжмийн төрөлд аваргалсан бол илтгэлийн төрөлд пакистан оюутан Абдул Рехман түрүүлжээ. Уралдааны дууны тэмцээнийг удирдан зохион байгуулсан продюсер Жиү Шиний онцолсноор “Торгоны зам, залуусын мөрөөдөл” нь зөвхөн уралдаан төдий биш, “Нэг бүс нэг зам”-ын орнуудын залуусыг ойртон нөхөрлүүлэх, таван тивийн улс орнуудын хоорондох соёлын солилцоог дэмжих онцгой чухал үйл ажиллагаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ