CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Парисын Дарь эхийн сүмийн дээврийн гуравны хоёр нь шатжээ

04-17-2019 13:37

800 гаруй жилийн түүхтэй, дэлхий дахинаа алдартай Нотр Дам буюу Парисын Дарь эхийн сүм галд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбогдох байгууллагын мэдээлж буйгаар гал анх орон нутгийн цагаар энэ сарын 15-ны 18.50 цагт гарч, 16-ны өглөө хүртэл ассаар байсан бөгөөд өдгөө галыг бүрэн унтраажээ. Галыг унтраахаар 500 гаруй гал сөнөөгчид ажилласны хүчинд Парисын Дарь эхийн сүмийн хоёр цамхаг болон нүүрэн талыг аварч үлдсэн байна. Гэвч дээврийн гуравны хоёр нь галд шатаж, цамхагийн орой хэсэг нь нуржээ.  Гал анх сүмийн дээврийн нуруунаас эхэлсэн бөгөөд маш хурдан тархсан аж.
 Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Парисын Дарь эхийн сүмийг гал “залгисан” нь улс даяар цочролд орууллаа. Би болоод бүхий л Франц хүмүүс үүнийг хараад сэтгэл нь шаналж, зүрх нь шимширч байна” гээд телевизийн шууд ярилцлагын үеэр галд өртсөн сүмийг дахин засаж барихаа мэдэгджээ. Мөн тэрбээр хандив цуглуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлхий дахиныг сэргээн босголтын ажилд хувь нэмрээ оруулахыг уриалсан байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ