CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G технологийг хөгжүүлэх 40 гэрээг хэрэгжүүлж байна

04-17-2019 18:12

 “Хуавэй” компани 5G технологийг дэмжих харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 40 гэрээ үзэглээд байгаа аж.  Тус компанийн орлогч дарга Кэн Ү Шэньжэн хотод болж буй Дэлхийн шинжээчдийн их хуралд хэлсэн үгэндээ тэдгээр гэрээний зарим нь хэдийнээ ажил хэрэг болж эхэлснээс 5G сүлжээг дэмжих 100 мянга гаруй бичил станц баригдаж буй нь хамгийн том ажил болохыг онцолжээ. Мөн дөрвөн том дата сүлжээ байгуулж, 5G сүлжээтэй 40 гаруй ухаалаг утас худалдаанд гаргахаар ажиллаж байгаа нь ч тэдгээр шинэ гэрээнүүдийн үр дүн аж.
“Хуавэй” компанийн тооцоогоор 5G сүлжээ ирэх гурван жилийн дотор буюу 2022 он гэхэд дэлхийн хэмжээнд 500 сая хэрэглэгчтэй болох төлөвтэй байна. Харин 2025 он гэхэд энэ тоо 2.8 тэрбумд ч хүрч мэдэх гэнэ. Хятадын өмнөд хэсэгт орших Шэньжэн хотод болж буй тус компанийн энэ оны их чуулганд судлаач, шинжээчдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулган маргааш өндөрлөх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ