CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Жангарын нутаг Ховогсайр” үзэсгэлэн нээгдлээ

04-16-2019 13:23

 Бээжин хотын Үндэстний соёлын хороо, Төв радио телевиз, Бээжингийн кино нийгэмлэгийн хамтран зохион байгуулж буй олон улсын киноны IX наадам дөрөвдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд болж байгаа билээ.
Энэ удаагийн кино наадмын хүрээнд  үндэсний соёлын солилцоог дэмжих, сурталчлан таниулах  ажлын хүрээнд “Үндэсний киноны 70 жилийн ой- эргэцүүлэл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын  15-19-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Монгол соёлын онцлогийг таниулан сурталчлах зорилгоор “Жангарын нутаг Ховогсайр” нэртэй арга хэмжээ болж, БНХАУ-ын ШУӨЗО-ы Баянгол аймгийн Ховогсайр хошууны соёлын өв, онцлогийг харуулсан бүтээлүүд, 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, монголчуудын дунд тархсан “Жангар” туультай холбоотой соёлын дурсгалыг олонд толилуулж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр